Seheeten Mongol Podcast

Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC

Informações:

Sinopsis

Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь